Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж, малын эрүүл мэндийн асуудлыг төр мэдэлдээ авч, босоо тогтолцоотой Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан бөгөөд тус газраас Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт малын эрүүл мэнд” төслөөр “Мал эмнэлэг гэрчилгээ”-г цахимжуулан, хянах системийг орон даяар хэрэгжүүлж байна.